МАЗААЛАЙ НООЛУУРАН МАЛГАЙ
Монголын ховор нандин Мазаалай баавгайгаас санаа авч урласан, бяцхан үрсэд зориулсан зөөлөн, дулаахан ноолууран малгай, хүзүүвч хослол
Зөөлөн Монгол ноолуураар урласан малгайн зулай хэсгийг хоёр давхар нэхээстэй, илүү зузаан хийж, дулаан хадгалах онцгой шийдэлтэй. Чихийг бүрэн дарж өгсөн загвар нь бяцхан үрсийг сэрүүхэн өдрүүдэд илүү дулаан байлгахад зориулагдсан.
Мазаалайн өхөөрдөм төрхийг илэрхийлэх нүд, хамар болон жижиг деталь бүрийг гараар урласан нь энэхүү бүтээлийг онцгой болгоно.
Монголын байгаль, ховор нандин Мазаалай, монгол гар урлалын нарийн хийц, зөөлөн Монгол ноолуурын мэдрэмжийг нэгэн бүтээлд шингээлээ.
Онцлог
- Зөөлөн Монгол ноолуур
- Мазаалай баавгайгаас санаа авсан загвар
- Малгайн зулай хэсэг 2 давхар нэхээстэй
- Илүү зузаан, дулаахан хийц
- Чихийг бүрэн дарсан загвар
- Нүд, хамар болон жижиг деталь бүр гараар хийгдсэн
- Хүүхдэд зөөлөн, тухтай мэдрэмжтэй












Сэтгэгдэл
There are no reviews yet.