МАЗААЛАЙ НООЛУУРАН МАЛГАЙ, ОРООЛТ
Монголын ховор нандин Мазаалай баавгайгаас санаа авч урласан, бяцхан үрсэд зориулсан зөөлөн, дулаахан ноолууран малгай, ороолтын хослол.
Зөөлөн Монгол ноолуураар урласан малгайн зулай хэсгийг хоёр давхар нэхээстэй, илүү зузаан хийж, дулаан хадгалах онцгой шийдэлтэй. Чихийг бүрэн дарж өгсөн загвар нь бяцхан үрсийг сэрүүхэн өдрүүдэд илүү дулаан байлгахад зориулагдсан.
Мазаалайн өхөөрдөм төрхийг илэрхийлэх нүд, хамар болон жижиг деталь бүрийг гараар урласан нь энэхүү бүтээлийг онцгой болгоно.
Харин урт, зузаан ороолт нь хүзүүг зөөлөн ороож, дулаан тухтай мэдрэмжийг нэмнэ.
Монголын байгаль, ховор нандин Мазаалай, монгол гар урлалын нарийн хийц, зөөлөн Монгол ноолуурын мэдрэмжийг нэгэн бүтээлд шингээлээ.
Онцлог
- Зөөлөн Монгол ноолуур
- Мазаалай баавгайгаас санаа авсан загвар
- Малгайн зулай хэсэг 2 давхар нэхээстэй
- Илүү зузаан, дулаахан хийц
- Чихийг бүрэн дарсан загвар
- Нүд, хамар болон жижиг деталь бүр гараар хийгдсэн
- Урт, зузаан ороолт
- Хүүхдэд зөөлөн, тухтай мэдрэмжтэй
Ороолтын урт: 142 см
Ноолууран бүтээгдэхүүний хэлбэр, чанарыг хадгалах зориулалттай арчилгааны сам дагалдана.






Сэтгэгдэл
There are no reviews yet.