Бидний тухай

Бидний тухай

BOG брэнд нь байгаль эхийн олон мянган жилийн турш бүтээж өгсөн хонь, ямааны амьд эслэг болох ноос, ноолуурыг ашиглан Монголчуудын уламжлалт гар урлалыг орчин үеийн хүүхдийн хэрэглээтэй хослуулан бүтээдэг брэнд юм.

Бид хүүхдийн биед аюулгүй, цэвэр байгалийн гаралтай, байгальд ээлтэй бүтээгдэхүүн урлахыг зорьдог бөгөөд үйлдвэрлэлийн бүх үе шатандаа хариуцлагатай, хаягдал багатай байхыг эрхэмлэн ажилладаг.

Ноос, ноолуур зэрэг байгалийн гаралтай түүхий эдийг уламжлалт гараар боловсруулах арга барил нь үйлдвэрлэлийн илүүдэл хэрэглээ, хаягдал болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмэр оруулдаг гэж бид үздэг.

BOG брэндийн хувьд байгаль эхээ өөрсдийн чадах хэмжээнд хамгаалж, илүү хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжих нь хамгийн чухал үнэт зүйлсийн нэг юм.

BOG нь mass үйлдвэрлэл биш — уламжлалт гараар зулах арга, гарын ур ухаан, сэтгэл шингэсэн бүтээл юм.

Бид хүүхдийн өсөлт хөгжилд хамгийн чухал үүрэгтэй хөлд нь зориулан хөл нүцгэн байгаа мэт тав тухтай мэдрэмж төрүүлэх, цэвэр хоньны ноосоор урласан гутал бүтээдэг. Хүүхдийн хөл тав тухтай, дулаан байх нь эрүүл өсөлт хөгжилд чухал нөлөөтэй гэж бид үздэг.

Гар ажиллагаагаар бүтээгддэг тул BOG-ийн гутал бүр дахин давтагдашгүй онцлогтой бөгөөд эдэлгээ сайтай, удаан хэрэглэгдэх үнэ цэнийг агуулдаг. Энэ нь хэрэгцээгүй олон худалдан авалтыг бууруулж, илүү хариуцлагатай хэрэглээг дэмжихэд хувь нэмэр оруулдаг.

Мөн манай ноолууран бүтээгдэхүүнүүд Монгол ямааны дээд зэрэглэлийн, 100% цэвэр боловсруулсан ноолуураар хийгддэг.

Бид 15 гаруй жилийн туршлагадаа тулгуурлан бүтээгдэхүүн бүрдээ сэтгэл, ур ухаан, чанарыг шингээн ажилладаг.

Учир нь бидний бүтээж буй зүйлс зөвхөн бүтээгдэхүүн биш — бидний ирээдүй болсон хүүхдүүдэд зориулсан үнэ цэнэ юм.

Эрүүл мэндэд тустай
Эрүүл мэндэд тустай
Эсгий нь арьсанд бичил массаж хийн цусны эргэлтын сайжруулна. 100% байгалийн гаралтай амьсгалдаг бүтээгдэхүүн ба чийгийг маш сайн шингээж хөлийг хөлөргөхгүй хуурай байлгадаг. Мөн хүйтэнд халуун, Халуунд хүйтэн байлгах онцгой чанартай. Эсгий нь хөлийг тайвшруулж стресс тайлна.
Байгальд ээлтэй
Байгальд ээлтэй
Эсгий үйлдвэрлэх үйл ажиллагаа нь хог хаягдлыг багасгах, бидэнд байгаа байгалийн нөөцийг хадгалахад чиглэдэг. Үйлдвэрлэлийн явцад үлдсэн бүх ноосон утас, эсгий хаягдлыг дахин боловсруулдаг. Эсгий угаахад хэрэглэгдсэн усыг газар тариаланд хэрэглэдэг. Мөн эсгий нь хөрсөнд бүрэн шингэж бордоо болдог.
Шалгарсан чанар
Шалгарсан чанар
Хүннүгийн үеэс өдийг хүртэл ур хийц нь уламжлал болон дамжиж өвлөгдөн ирж өнөөгийн түвшинд хүрсэн.  Хэдэн мянган жилийн турш эсгий эдлэл нь хамгийн байгальд ээлтэй, хүний биед тааламжтай эдлэлээр шалгарсаар ирсэн.

Монгол хүний ур ухаан, Бог малын өгөөжөөр хүүхдийн тав тухыг бүтээнэ.

Бид ноос, ноолуурыг зөвхөн уламжлалт материал бус, хүүхдийн биед хамгийн ойр байгалийн зөөлөн мэдрэмж гэж үздэг.

Байгалийн гаралтай эслэг нь дулаан хадгалах, агаар нэвтрүүлэх, чийг татахгүй байх зэрэг давуу талтайгаас гадна ноосонд агуулагддаг байгалийн ланолин, кератин нь хүүхдийн эмзэг арьсанд илүү зөөлөн, тав тухтай мэдрэмж өгөхөд тусалдаг.

Тиймээс бид хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд байгалийн гаралтай, биед эвтэйхэн материалыг сонгон ашигладаг.