Өнөөдөр ихэнх брэндүүд:

Өндөр үнэ тавина.

Дараа нь хямдрал зарлана.

Дараа нь дахин хямдрал зарлана.

Гэвч бид энэ замыг сонгоогүй.

1. Бид анхнаасаа хамгийн боломжит үнээ тавьдаг

BOG-ийн бүтээгдэхүүн бүрийн ард:

  • Гар ажиллагаа
  • Удаан хугацааны зулж нягтруулах процесс
  • Сонгомол Монгол ноос
  • Жижиг багийн хичээл зүтгэл

бий.

Бид “үнэ өсгөж байгаад хямдруулах” стратеги ашигладаггүй.

Анхнаасаа бодит, боломжит үнээ санал болгохыг хичээдэг.

2. Байнгын худалдан авагчдаа хүндэтгэдэг

Хэрэв өнөөдөр та бүрэн үнээр авсан бол

Маргааш нь 40% хямдарвал ямар мэдрэмж төрөх вэ?

Бидний хувьд итгэл хамгийн чухал.

Бид тогтвортой үнэ баримталж,

өмнө нь авсан хэрэглэгчдээ “хохироосон” мэдрэмж төрүүлэхийг хүсдэггүй.

3. Манай бүтээгдэхүүн масс үйлдвэрлэл биш

BOG бол:

  • Гар урлал
  • Уламжлалт зулж хийсэн технологи
  • Удаан хугацаанд нягтарч бүтдэг бүтээгдэхүүн

Нэг бойтог хурдан, их хэмжээгээр үйлдвэрлэгддэггүй.

Их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг.

Тиймээс бид:

Илүүдэл нөөц гаргаж хямдруулах шаардлагагүй.

Ихэнх загвар маань хямдралгүйгээр зарагдаж дуусдаг.

4. Бид үнэ биш — үнэ цэнийг бүтээдэг

Хямдрал бол маркетингийн арга.

Харин бидний хувьд чанар, уламжлал, шударга үнэ бол зарчим.

BOG бол улирлын хямдралын брэнд биш.

BOG бол удаан эдэлгээтэй, үнэ цэнээ хадгалдаг бүтээгдэхүүн

Хариулт үлдээнэ үү