Яагаад BOG тогтмол хямдрал зарладаггүй вэ?

Өнөөдөр олон брэнд өндөр үнэ тогтоож, дараа нь хямдрал зарлах маркетингийн аргыг ашигладаг. Харин BOG-ийн хувьд бид өөр замыг сонгосон.

Анхнаасаа шударга үнэ санал болгодог

BOG-ийн бүтээгдэхүүн бүрийн ард гараар урласан хөдөлмөр, удаан хугацааны зулж нягтруулах процесс, сонгомол Монгол ноос, жижиг багийн маань хичээл зүтгэл шингэсэн байдаг.

Тиймээс бид үнийг зохиомлоор өсгөж байгаад дараа нь хямдруулах стратеги баримталдаггүй. Харин бүтээгдэхүүнийхээ бодит өртөг, үнэ цэнийг харгалзан хамгийн боломжит үнээ анхнаасаа санал болгохыг хичээдэг.

Хэрэглэгчдийнхээ итгэлийг эрхэмлэдэг

Өнөөдөр бүтээгдэхүүнээ бүрэн үнээр худалдан авсан хэрэглэгч маань маргааш нь ижил бүтээгдэхүүн 40 хувийн хямдралтай байгааг харвал ямар мэдрэмж төрөх бол?

Бидний хувьд хэрэглэгчийн итгэл бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Тиймээс тогтвортой үнийн бодлого баримталж, өмнө нь худалдан авсан хэрэглэгчдээ “хохирсон” мэт мэдрэмж төрүүлэхийг хүсдэггүй.

Гар урлал их хэмжээгээр үйлдвэрлэгддэггүй

BOG-ийн бүтээгдэхүүнүүд нь уламжлалт зулж хийсэн технологиор урлагдаж, олон шат дамжлагаар нягтарч бүтдэг.

Нэг бүтээгдэхүүнийг хурдан, олноор үйлдвэрлэх боломжгүй учраас ихээхэн цаг хугацаа, анхаарал, ур чадвар шаарддаг. Иймээс бидэнд их хэмжээний илүүдэл нөөц үүсгэж, агуулах чөлөөлөх зорилгоор томоохон хямдрал зарлах шаардлага бараг гардаггүй.

Ихэнх загварууд маань хямдралгүйгээр борлуулагдаж дуусдаг.

Бид үнэ биш, үнэ цэнийг бүтээдэг

Хямдрал бол маркетингийн нэг арга байж болно. Харин BOG-ийн хувьд чанар, уламжлал, гар урлал, шударга үнэ бол бидний баримталдаг зарчим юм.

Бид улирлын хямдрал дагасан брэнд биш.

Бид хүүхдэд тав тух, гэр бүлд итгэл, Монгол гар урлалын үнэ цэнийг хүргэхийг зорьдог брэнд юм.

Тиймээс BOG бүтээгдэхүүн бүр өнөөдөр ч, маргааш ч өөрийн үнэ цэнээ хадгалсаар байх болно.

Хариулт үлдээнэ үү