ӨХӨӨРДӨМ ЦАМЦ 🤎
Бяцхан үрсийн өдөр тутмын хувцаслалтад дулаан, зөөлөн мэдрэмж нэмэх хөөрхөн амьтдын дүрслэлтэй ноолууран цамц.
Хоёр давхар нэхээстэй, зузаан хийц нь дулаахан бөгөөд хажуу талдаа байрлах 3 товчтой, задгай захын загвар нь өмсөж, тайлахад хялбар, энгийн хэрнээ өхөөрдөм төрхийг бүрдүүлнэ.
Цамцан дээрх хөөрхөн амьтдын нүд, ам, хамар болон жижиг деталь бүрийг гараар урласан нь энэхүү загварын хамгийн онцгой хэсэг. Нэг бүрийн дүр төрх өөрийн гэсэн өхөөрдөм зан чанартай мэт санагдах бөгөөд хүүхдийн хувцаслалтанд тоглоомтой, дотно мэдрэмж нэмнэ.
Зөөлөн ноолуур + дулаахан хоёр давхар нэхээс + гараар урласан өхөөрдөм дүрслэл — бяцхан үрсийн өдөр тутмын хамгийн хайр татам цамц. 🤎
Онцлог
- Хоёр давхар нэхээс
- Зузаан, дулаахан хийц
- Хажуу талдаа 3 товчтой
- Задгай захын загвар
- Хөөрхөн амьтдын дүрслэлтэй
- Нүд, ам, хамар болон деталь бүр гараар хийгдсэн









Сэтгэгдэл
There are no reviews yet.