Ноолуурын хувцас цэвэрлэгч сам
Ноолуур болон ноосон хувцасны гадаргуу дээр үүссэн жижиг хөвөн, бөөгнөрсөн ширхэгийг зөөлөн цэвэрлэж, хувцсыг цэвэрхэн, шинэхэн харагдуулах зориулалттай.
Хэрэглэх заавар:
- Хувцсаа тэгш гадаргуу дээр дэлгэнэ.
- Цэвэрлэх хэсгийг гараараа бага зэрэг татаж тэгшлэнэ.
- Самыг хувцасны гадаргуу дээр нэг чиглэлд, зөөлөн хөдөлгөөнөөр гүйлгэнэ.
- Хэт хүчтэй дарахгүй бөгөөд нэг хэсгийг олон удаа үрэхээс зайлсхийнэ.
- Цэвэрлэсний дараа салсан хөвөн, ширхэгийг гараар эсвэл зөөлөн сойзоор авч цэвэрлэнэ.
Анхаарах зүйлс:
- Ноолуур, нарийн ширхэгтэй материалд зөөлөн даралттай хэрэглэнэ.
- Хээ, хатгамал, сул нэхээстэй хэсэг болон оёдлын ирмэг дээр болгоомжтой хэрэглэнэ.
- Хувцсыг татаж, утас гаргах хэмжээнд хүчтэй үрж болохгүй.
- Эхлээд хувцасны далд хэсэгт туршиж үзэхийг зөвлөж байна.
BOG-ийн зөвлөгөө:
Ноолуурын хувцсаа тогтмол, зөв арчилснаар зөөлөн чанар, үзэмжийг нь удаан хадгалах боломжтой.





Сэтгэгдэл
There are no reviews yet.