МОНГОЛ БОР ТУУЛАЙ 🐇🤎
Монголын байгаль, ахуйгаас урган гарсан өхөөрдөм бор туулайн дүрийг шингээсэн, бяцхан үрсэд зориулсан зөөлөн ноолууран бүтээл.
100% Монгол ноолуураар хийгдсэн бөгөөд хоёр давхар нэхээс нь илүү дулаан, зөөлөн мэдрэмжийг бий болгоно. Арьсанд зөөлөн, тухтай тул хүүхдийн эмзэг арьсанд ээлтэй.
Бүтээгдэхүүний хамгийн онцгой хэсэг нь монгол бор туулайн дүрслэл юм. Туулайн жижигхэн деталь бүрийг гараар урлаж, нэхээс бүрд нь шингээн бүтээсэн нь энэхүү загварыг бусдаас онцгой болгодог.
Байгалийн зөөлөн чанар, монгол уламжлалт гар урлал, өхөөрдөм дүрслэлийг нэг дор шингээсэн бяцхан үрсийн өдөр тутмын дулаан тэврэлт. 🤎
Онцлог
- 100% Монгол ноолуур
- Хоёр давхар нэхээс
- Маш зөөлөн, хүүхдийн арьсанд ээлтэй
- Монгол бор туулайн дүрслэлтэй
- Туулайн дүрийн бүх деталь гараар хийгдсэн
- Дулаан, хөнгөн, тухтай










Сэтгэгдэл
There are no reviews yet.